Байгууллагын түүхийн талаар:
Байгууллагын байгуулагдсан шийдвэр, үүсэл
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль батлагдаж 1992 оны 08 дугаар сарын 25 өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсоны дагуу сумын Ардын хурлын Тэргүүлэгчдийн 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулан сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгч сонгох асуудлыг хэлэлцүүлжээ. Энэ ажлын үр дүнгээр сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд 20 хүн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ба мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байсан Ардын Хурлын Тэргүүлэгчид, Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргаа уг хуулийн дагуу хурлын зохион байгуулалтанд шилжиж Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байгууллага байгуулагдсан байна. Ийнхүү Үндсэн хуулиар ардчилалын бодит баталгааны нэг болох нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын цоо шинэ тогтолцоо бий болсон.
Шинэ үндсэн хуулиар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга гэж өөрчлөгдөж 1992-1996 он хүртэл Ч.Сандив сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар сонгогдон, орон тооны нарийн бичгийн даргаар Д.Цэдэндорж ажиллажээ.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга орон тооны болж 1996-2000 онд Б.Болор-Эрдэнэ сонгогдон, Д.Цэдэндорж нарийн бичгийн даргаар ажиллаж ажилласан.
2000-2004 онд З.Пүрэвжав Хурлын даргаар Д.Цэдэндорж нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
2004-2008 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цэдэндамбаа , нарийн бичгийн дарга Д.Цэдэндорж гэсэн орон тоотой ажиллаж байсан.
2008-2012 онд 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр 21 төлөөлөгч сонгогдон сумын ИТХ-ын даргаар Ц.Энхболд нарийн бичгийн даргаар Д.Цэдэндорж нар ажилласан. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр Н.Туяацэцэг, Ц.Энхболд, Д.Уранчимэг, Ц.Энхбаяр, Д.Банзрагч, Д.Цэцэгээ, Б.Дашцоодол нар сонгогдон ажилласан байна.
2012-2016 онд 6 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр 21 төлөөлөгч сонгогдон сумын ИТХ-ын даргаар Баасандоржийн Пүрэвсэнгэ, нарийн бичгийн даргаар С.Алтанцэцэг нар ажиллаж байгаа бол сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр Д.Баяржаргал, Ц.Баатаржав, Б.Баяндалай, Ц.Энхболд, Э.Жавхлан, Г.Ууганбаяр нар сонгогдон ажиллаж байна.
Чиг үүрэг:
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгэм соёлын бодлого чиглэлийг тодорхойлсон шийдвэр гаргаж, түүний хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэг бүхий сонгуулиар байгуулагддаг, орон нутгийн түвшиндээ бодлого тодорхойлох статустай иргэдийн төлөөллийн байгууллага юм. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хуралдаан байна гэж Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасан байдаг.
Зорилго:
Нутгийн өөрөө удирдлагын байгууллагын хуулиар олгосон чиг үүргээ нэр төртөй биелүүлж, орон нутгийн биеэ даасан байдлыг хангах, иргэдийнхээ ашиг сонирхолыг тууштай илэрхийлэх , тэдний ажиллаж амьдрах, санаачилж бүтээх тав тухтай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах зорилго дэвшүүлсэн байна.
Зорилт:
Зорилт 1. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бие даасан үйл ажиллагааг хангах
Зорилт 2. Төлөөлөгчдийн мэдлэг хандалгыг дээшлүүлж, идэвхжүүлэх
Зорилт 3. Ард Иргэдийн эрх ашгийг тууштай хамгаалах, тэдний төлөөлөлийн зарчмыг хангах
Зорилт 4. Сум, орон нутгийн хэтийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх
Зорилт 5. Хэтийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан хурлаас гарах бодлого шийдвэрийг боловсронгуй болгох зэрэг зорилтуудыг тодорхойсон байна.
Ажиллагсдын нэрс, албан тушаал:
№ Төлөөлөгчдийн нэрс Албан тушаал Намын харъяалал
1 Б.Пүрэвсэнгэ ИТХ-ын дарга МАН
2 Д.Банзрагч Засаг дарга, төлөөлөгч АН
3 Э.Жавхлан Тэрүүлэгч, төлөөлөгч АН
4 Г.Ууганбаяр Тэрүүлэгч, төлөөлөгч АН
5 Д.Баяржаргал Тэрүүлэгч, төлөөлөгч МАН
6 Ц.Баатаржав Тэрүүлэгч, төлөөлөгч МАН
7 Ц.Энхболд Тэрүүлэгч, төлөөлөгч МАН
8 Б.Баяндалай Тэрүүлэгч, төлөөлөгч Бие даагч
9 Ч.Эрдэнэ-Очир Засаг даргын орлогч, Төлөөлөгч АН
10 Д.Энхээ Төлөөлөгч МАН
11 Л.Энэбиш Төлөөлөгч АН
12 Д.Бол-Аюуш Төлөөлөгч МАН
13 А.Хүрэлбаатар Төлөөлөгч МАН
14 Н.Оюунмаа Төлөөлөгч МАН
15 Ч.Батсайхан Төлөөлөгч Бие даагч
16 Б.Нансалмаа Төлөөлөгч АН
17 Р.Ганболд Төлөөлөгч МАН
18 Р.Цогт Төлөөлөгч МАН
19 П.Түвшинтөгс Төлөөлөгч МАН
20 Ж.Чулуунбат Төлөөлөгч АН
21 Д.Далай Төлөөлөгч АН
ТАНИЛЦУУЛГА БИЧСЭН:
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.АЛТАНЦЭЦЭГ