Сургуулийн багш нар шинэхэн зөөврийн комьютерээ өнөөдөр авна.
“Монгол Улсын Засгийн газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний
хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Шинэ
зууны боловсрол төсөл”-өөр 25 мянган
ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт түгээж байгаатай холбогдуулан Гурванбулаг сумд 21 ширхэг компьютер хуваарилсан байна. Сумын багш нар өнөөдөр зөөврийн
компьютероо гардан авна. Энэ нь сургалтын чанар, стандарт шинэ тавцанд гарч, боловсролын салбарын хөгжлийн түүхэнд шинэ сүлжээ,
шинэ боломж өнөөдрөөс бий болж байна. Улаанбаатар хот, орон нутаг,
хязгаар нутагт ажиллаж буй багш нарын ажиллах нөхцөл, ялгаатай байдал
энэ сүлжээ, техник технологийн үр дүнд арилж улс орон даяар сурагч
хүүхдүүд чанартай сургалтыг тэгш хүртэх бололцоо нээгдэнэ гэж үзэж
байна. Энэ нь боловсролын салбарт хийгдэж байгаа маш том оюуны хөрөнгө
оруулалт юм. Баш нартаа ажлын өндөр амжилт хүсье.