Аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэдлэхүүн 11.09-ний өдрийн 22 цагт сумын Соёлын төвд сумын иргэдтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтаар аймгийн 2013-2015 онд хийсэн ажлын тайлан, "Баянхонгор хөгжлийн хөтөлбөр 2015-2030" төслийг иргэдээр хэлэлцүүлсэн ба иргэдийн сонирхосон асуултанд хариулт өглөө. Тус уулзалтанд 170 гаруй иргэд оролцлоо.