Аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 11-р сарын 09-10-ны өдрүүдэд сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын 2013-2015 онд хийсэн ажлын тайлан, аймгийг 2015-2030 онд хөгжүүлэх бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцүүлнэ. Ажлын хэсэг 09-ний өдрийн 18 цагт сумын Соёлын төвд 4,5-р багийн иргэдтэй уулзалт хийх бол 10-ны өдрийн 10 цагт 3-р баг, 14 цагт 1-р баг, 18 цагт 2-р багийн иргэдтэй багийн төвүүд дээр уулзалт хэлэлцүүлэг хийнэ.