АСГАТ ГУРВАНБУЛАГ
Аяа:
Уулсын хангай рашаан булаг
Усны ундарга нь сэрүүн булаг
Ундарсан хөдөлмөрийн эх булаг
Унаган нутаг минь Гурванбулаг аа
Аяа:
Хөөрөг зөрүүлэхдээ эрчүүдийн мэнд нь яруу найраг
Хөдөө талдаа охидын саам нь ятгын эгшиг
Хурдан хүлгийн тоос нь өөдөө цэнхэр хөшиг
Хурмастаас заяасан миний нутаг Асгат Гурванбулаг аа
Тэргээ ачиж хөлөглөсөн нүүдэлчин омгийн Монголын
Тэмээгээ ачиж хөсөглөсөн аянчин домогт Халхын
Төөрөг заяаныхаа төлөө нумаа агссан эрчүүдийн
Тэмцлийн түүхийг гэрчилсэн Чинтийн овоондоо саатахуй...
Ажилсаг Үйзэн ноёны сургаалийн үгс цуурайтаж
Авъяаслаг Пүрэв гүний ятгын эгшиг цангинаж
Партизан Ламжавын цэргүүдийн уухайн дуу хадаж
Баатар хоньчин Бат-Очирын шилбүүрийн дуу тасхийнэ...
Аяа:
Өргөө гэрийн минь бүслүүр нь Гурав
Өлгийтэй нялхасын бүс нь Гурав
Ээжийн цайны дээж нь Гурав
Их идээний сэржим нь Гурав
Эрхэм есөн эрдэнийн
Эгнэсэн гурван холбоо гэж
Эх нутгийн минь нэрийг
Эрдэнийн Гураваар нэрлэсэн бизээ..
Багш Л.Цэдэнсодномын зохиол