Баянхонгор аймгийн Гурванбулаг сум Хөх нуур
Өндөр
Жаргалант уулын өмнөд салбар уулын оройд тогтсон Хөх нуур юм. Тэрээр
д.т.д. 2649.0 метрийн өндөрт орших ба 17.2 км2 талбайтай, 12.8 км урт
нуур юм. Эргийн шугамын урт нь 32.3 м. Түүний өргөн нь дунджаар 1 км,
хамгийн өргөн нь 1.7 км, гүн нь дунджаар 15 м, хамгийн их нь 43 м хүрнэ.
Энэ нуураас Богино уулзварын гол эх аван Хар усны голд цутгадаг.