Баянхонгор аймгийн ИТХ-д хэрэгжсэн төслүүдэд мониторинг хийгдэж байна.
Монгол
Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр,
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Нутгийн өөрөө удирдах
байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төсөл Баянхонгор аймагт хэрэгжсэн төслүүддээ мониторинг хийж байна. Тус төслөөс 2013 онд сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтыг Шаргалжуут тосгонд зохион байгуулсан бол 2014 онд ИТХ-ын Тэргүүлэгчдийг чадавхижуулах, эмэгтэй төлөөлөгчдийн манлайлалын сургалтыг Баянхонгор аймагт зохион байгуулснаар 2012-2016 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд сонгогдсон хурлын төлөөлөгчдийн бүрэн хамруулсан байна. Дээрх сургалтуудад манай сумын ИТХ-аас давхардсан тоогоор 23 төлөөлөгч хамрагдсан. Төслийг санхүүжүүлж буй байгууллагууд болон хэрэгжүүлж байгаа хамт олондоо сумын ИТХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 3325