Малчдын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд 2015 оны 10-р сарын 11-12-ны өдөр зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 6 багийн 70 гаруй малчдаас эрэгтэй төрөлд 1-р байранд 3-р баг, 2-р байранд 2-р баг, 3-р байранд 1-р баг орсон бол эмэгтэй төрөлд 1-р байранд 2-р баг, 2-р байранд 3-р баг, 3-р байранд 1-р багийн малчин бүсгүйчүүд шалгарчээ. Мөн энэ үеэр эрэгтэй, эмэгтэй шатар, багийн олс таталтын тэмцээнийг зохион байгуулсан байна. Тэмцээнд амжилттай оролцсон малчиддаа талархал илэрхийлье.