УИХ-ын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс ИТХ-ын үйл ажиллагаа, шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцоог бий болгох, иргэдийн оролцоог дэмжих замаар сонгуульт Төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн өмнө хариуцан тайлагнах арга замыг бий болгох, хурлын үйл ажиллагааг иргэдэд ил тод болгох, үйл ажиллагааг дэмжих зорилгоор зарласан тэтгэлэгт уралдаанд тус сумын ИТХ нь "ИТХ-ын үйл ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь" сэдвээр тэтгэлэг хэрэгжүүлэхээр болсон. Тус тэтгэлэгийг сумын ИТХ-ын залуу төлөөлөгчид, ЗДТГ-ын хамт олон, сумын Залуучуудын холбоо хамтран хэрэгжүүлэхээр болсон ба 10-р сарын 05-ны өдөр "Хамтран ажиллах гэрээ" байгуулан гарын үсэг зурлаа.