Гурванбулаг сум анхны 2 давхар барилга болох хүүхдийн цэцэрлэгийн шинэхэн байраа хүлээн авч дашням, балжинням давхацсан билэгт сайн өдөр нээлтээ хийлээ. Цэцэрлийн барилга нийт 874 сая төгрөгийн төсөвөөр боссон байна. Ирээдүй болсон бяцхан үрс минь тохилог дулаан байртай болоход чин сэтгэлээсээ тусласан УИХ-ын гишүүн Х.Баттулга танд сумын нийт ард иргэдээ төлөөлөн талархал илэрхийлье.