Нутгийн охин Б.Ойдовчимэд "Сараево-2015" өсвөрийн жудо бөхийн ДАШТ -нээс анхны мөнгөн медалийг авлаа.
Баянхонгор
аймгийн Гурванбулаг сумын харьяат Хан уул дүүрэг Женко клубын тамирчин
Баасансүрэнгийн Ойдовчимэд "Сараево-2015" өсвөрийн жудо бөхийн ДАШТ -нээс охидын төрлөөр анхны мөнгөн медалийг авч ирж нутгийн зон олноо төдийгүй монголынхоо ард түмнийг баярлууллаа. Тэрээр бөхийн спортоор 2012 оноос хичээллэж эхэлсэн. Түүнийг бөхийн спортод анх Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 9 жилийн дунд сургуулийн биеийн тамирын багш, дасгалжуулагч Б.Баяндалай хөтлөн оруулсан байна. Тэрээр Б.Баяндалай багшийнхаа удирдлаган дор улс, аймаг, бүсийн олон тэмцээнд амжилттай оролцож олон медалиудыг авсан авьяаслаг охин юм. Түүний гаргасан томоохон амжилтуудаас дурьдвал 2014, 2015 оны жудо бөхийн өсвөрийн улсын
аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль, 2015 оны багийн
УАШТ-ний алтан медаль, 2015 оны самбо бөхийн өсвөр үеийн УАШТ-ний мөнгөн
медаль авч 2015 оны өсвөр үеийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд монгол улсыг төлөөлөн оролцох эрхийг эзэн болсон юм. Нутгийн охин Б.Ойдовчимэддээ жудо бөхийн ДАШТ-д өндөр амжилт гаргасанд нутгийнхаа иргэдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж "Монгол Улсын гавъяат тамирчин" болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.