Хангайн бүсийн сумдын дунд зохион байгуулсан "Марш тактик"-ийн тэмцээн 2015.03.14-15-ны өдрүүдэд Гурванбулаг сумд амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд 6 сумын 8 баг тамирчид хүч чадлаа сорин өрсөлдснөөс Жаргалант сумын 1-р баг түрүүлж Гурванбулаг сумын 2-р баг удаалсан бол Баянбулаг сумын баг тамирчид гуравдугаарт орлоо. Энэхүү тэмцээнд хүрэлцэн ирсэн сумдуудынхаа баг тамирчдад талархал илэрхийлье.