Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ

Гурванбулаг сумын ИТХ-ын албан ёсны цахим сайт Гурванбулаг сумын ИТХ-ын албан ёсны цахим сайт

"Адуучин" тэмцээн амжилттай боллоо.

2015-03-09

 УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын ивээл дор хангайн бүсийн сумдын дунд зохион байгуулсан "Адуучин" тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 41 адуучин өрсөлдсөнөөс Гурванбулаг сумын 2-р багийн адуучин Ч.Отгонбаяр тэргүүн байр, Жаргалант сумын адуучин М.Хатанбаатар дэд байр, Гурванбулаг сумын 4-р багийн адуучин М.Наранжаргал гутгаар байранд шалгарч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын гараас мотоцикль, өргөмжлөл, медалуудаа гардан авсан бол тусгай шагналаар Заг сумын адуучин Д.Баатарбаяр, Бөмбөгөр сумын адуучин М.Онон нар шалгарч ОХУ-ын Улаан-Үд хотод аялах эрхийн бичиг 100000 төгрөгөөр шагнагдлаа. Тус тэмцээний үеэр Гурванбулаг сумын малчдаас аймгийн зарим шагналаар шагнагдсаныг аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, Цагдаагийн газрын дарга ц/х/а Б.Оюутболд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Батбаяр нар гардуулсан. Гурванбулаг сумын 1-р багийн адуучин О.Дагвадорж, 4-р багийн адуучин Т.Алтангоо нар "Аймгийн Тэргүүний ажилтан" цол тэмдгээр, 2-р багийн адуучин П.Нармандах, Б.Баярсайхан нар аймгийн ИТХ-ын "Хүндэт жуух" бичгээр,  3-р багийн адуучин Ц.Бат-Эрдэнэ Аймгийн Засаг даргын "Хүндэт жуух" бичгээр, 2-р багийн Засаг дарга Д.Эрдэнээ, 3-р багийн адуучин С.Энх-Эрдэнэ нарыг аймгийн Цагдаагийн газрын нэрэмжит шагналаар тус тус шагнасан байна. Мөн Гурванбулаг сумын зүгээс УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатад сумын сайн малчин Б.Сайнболдын сүргээс адуу бэлэглэснийг гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%