Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ

Гурванбулаг сумын ИТХ-ын албан ёсны цахим сайт Гурванбулаг сумын ИТХ-ын албан ёсны цахим сайт

Гурванбулаг сумын шилдэг малчид тодорч шагналаа авчээ

2015-03-04

Аймаг, сумын сайн малчид болон мянгат малчдаа сар шинээр тодруулан шагнал гардуулсан байна. Энэ онд "Аймгийн сайн малчин"-аар Цэнгэл багийн малчин Ч.Энх-Амгалан, Давааны ам багийн малчин Д.Ганболд, Аймгийн "Шинэ хот айл"-аар Буга багийн  малчин Д.Сандагжав, "Аймгийн алдарт уяач"-аар Цэнгэл багийн уяач Г.Ууганбаяр нар шалгарсан бол "Сумын сайн малчин"-ны болзолыг Цэнгэл багийн малчин О.Нарангэрэл, П.Гэрэлсайхан, Б.Сайнболд, Давааны ам багийн малчин С.Наранбаатар, М.Галбадрал, Буга багийн малчин А.Мөнх-Эрдэнэ, Хөвийн ам багийн малчин Ч.Алтансүх нар хангасан бол "Мянгат" малчнаар Цэнгэл багийн малчин Д.Батхүлэг, Хөвийн ам багийн малчин Б.Буяннэмх, Т.Ср-Од нар тус тус шалгарчээ. Сумын удирдлагууд амжилт гаргасан малчдаа 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Соёлын төвд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Гурванбулаг сум нь 2014 оны жилийн эцэст 104172 толгой мал тоолуулж малаа таван төрлөөр нь өсгөсөн сайхан амжилтаар сар шинээ угтлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%