2015 оны арьс ширний урамшуулалд хамрагдахаар МЭҮТасагт хүсэлтээ ирүүлсэн 260 өрхийн 606 ширхэг падааныг аймгийн үйлдвэр хөдөө аж ахуйн газарт холбогдох баримтуудын хамт хугацаанд нь хүлээлгэн өглөө. Энэ онд Адууны шир 101 ширхэг, Үхрийн шир 175 ширхэг, хонины нэхий 205 ширхэг, ямааны арьс 125 ширхэгийг үндэсний үйлвэрлэгч болох "Дархан нэхий" ХХК, "Их Эргэлт" ХХК, "Үе Импекс" ХХК-д өгч малчид маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжлээ.