"Жи энд Юу гоулд" ХХК-ний үйл ажиллагааны талаар
Босоо Хөх Монгол ТББ , ДМНН ТББ. Бид Баянхонгор аймгийн Гурванбулаг
сумын ард иргэдийн хүсэлтийн дагуу тус орон нутагт хууль бусаар алт ухаж
, ус ургамал , ан амьтан , хүн мал
хордуулж , нутгийн ард иргэдийн санал бодлыг үл тоон илтэд дарамтлан
дураараа дургиж байгаа "Жи энд Юу гоулд" ХХК-ний үйл ажиллагаатай
танилцаж хууль хяналтын байгууллагаар үйл ажиллагааг нь зогсоолгохоор
ирлээ. Уул уурхайн яам тус компани нь ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн
заалтыг зөрчсөн тул хуулийн хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн байхад үл
тоон , мөн аймаг сумын ИТХ-ын шийдвэрээр тусгай хамгаалалтанд авсан газрыг дураараа ухаж
сэндийчиж мөнгөөр бүхнийг шийдэж байна. Биднийг хүн зодсон , дээрэм
хийгээд явж байна л гэнэ. Эд булхайгаа нуухын тулд аргаа барж биднийг гүтгэж эхлэж байна.