Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ

Гурванбулаг сумын ИТХ-ын албан ёсны цахим сайт Гурванбулаг сумын ИТХ-ын албан ёсны цахим сайт

Жи энд Юу гоулд компани Гурванбулагийнхныг усгүй болгож байна

2014-09-12

"Жи энд Юу гоулд" компани Гурван булаг сумын "Өвөр хөшөөт" хэмээх газар хөрс хуулалтаа эхлүүлсэн байна. Байдал ийн хүндэрсэн учир иргэдийн төлөөлөл Монгол улсын Ерөнхийлөгчид хандан мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд, "...компанийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар анхаарч туслалцаа үзүүлбэл нутгийн түмний минь магнай тэнийж, унаган нутгийн минь байгаль ариун дагшнаараа үр хойчдоо үлдэнэ" гэжээ. "Жи энд Юу гоулд" нь энэ нутагт үйл ажиллагаагаа явуулж буй анхны уул уурхайн компани биш бөгөөд, анх 12 жилийн өмнө "Хүрзэт" ХХК уг сумын Улаан ухаа хэмээх газар алт олборлож эхэлжээ. Уг компани нэмж 2001 онд Ихрийн зүүн салаа хэмээх газар олборлолт эхлүүлснээр Гурванбулаг сумынхны ундны усаа залгуулдаг байсан Шар усны гол татарч эхэлсэн байна. "Хүрзэт компани" 2005 он хүртэл олборлолт явуулахдаа арав гаруй хиймэл нуур үүсгэж, голын голдрилыг өөрчилснөөс болж Шар усны гол өдгөө нэгэнт ширгэжээ. Мөн Гурванбулаг суманд "Гурван эвтэн", "Монгол газар" компаниуд үйл ажиллагаа явуулсан бөгөөд, дээрх гурван компанийн лицензийг худалдан авсан "Жи энд Юу Гоулд" ХХК нь 2006 оноос 157 га газрыг хамарсан алтны шороон ордод олборлолт явуулах болжээ. Энэ хугацаанд нөхөн сэргээлт огт хийгдээгүй бөгөөд анхандаа Шар усны голын ширгэсэн сайрыг малтахад ус гардаг байснаа сүүлийн жилүүдэд огт гарахаа больсон тул сумын төвийн иргэд 30 километрээс амны усаа зөөж, нэг литр усыг 5 төгрөгөөр, өвөлдөө нэг килограмм мөсийг 20 төгрөгөөр худалдан авах болжээ. Гэтэл "Жи энд Юу Гоулд" ХХК олборлолтоо улам өргөжүүлж Түрэгийн үеийн хөшөө дурсгалуудаараа Монгол даяар алдартай Өвөр хөшөөт хэмээх газар 300х20 метр газар хөрс хуулалт хийсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%